- Details
- Category: Uncategorised
- Hits: 847
Манай оронд Шинжлэх ухааны мал эмнэлэг үүсч хөгжсөн хугацааг 1923 оноос, оношлогооны байгууллага/лаборатори/ үүссэн хугацааг 1947 оноос эхлэн тооцдог.
• Ардын хувьсгал ялсны дараа Манай аймгийн Хатгал тосгонд тухайн үеийн Хан тайшир харуулын газарт 1924 онд орос малын их, бага эмч хэлмэрчтэйгээр Мал эмнэлгийн үйлчилгээг анх үзүүлж эхэлсэн бөгөөд Ханхын Туртаар бараа таваар,мал, малын гаралтай түүхий эд зүйлийг хянан шалгаж татвар авдаг болсон нь орон нутгийн орлого нэмэгдэж гадаад арилжаа наймаанд хяналт тавьдаг болжээ.
• 1924 оноос малын тоо толгой өсөж сая давсан нь малын өвчлөл хорогдол нэмэгдэж улмаар 1927 онд Хатгалд мал эмнэлгийн хороог байгуулж 60 гаруй мянган үхэрт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг орос эмч нарын удирдлага дор хийж байжээ.
• 1934 -1938 онд Мал эмнэлгийн хороо 1, бага эмч -7, санитарч 27 ажиллаж байжээ.
• 1949 оноос үндсэний их сургууль төгссөн малын эмч 1, бага эмч 19, курссийн эмч16 сум бүрт багийн санитарч ажиллаж, 1953 онд сумын их эмчийн салбар 4, бага эмчийн салбар 43 байгуулагдан малын халдварт үхрийн мялзан, цээж, хонины цэцэг, сохор догол, хамуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байжээ.
1955 оноос малын их эмчийн салбар 7 болж, 9 их эмч, бага эмчийн 27 салбарт 81 бага эмч ажиллаж байжээ. Тухайн үеийн мал аж ахуйн яамны сайдын 257 тоот тушаалаар Д.Дашдавааг Хөвсгөл аймгийн лабораторийн их эмчээр,1959 онд Хөдөө аж ахуйн яамны сайдын 341 тоот тушаалаар малын их эмч Д.Цэрэнбалжирийг шинжлэгч их эмчээр анх томилж байжээ.
1972 онд аймгийн Мал эмнэлгийн тасгийг Мал эмнэлгийн газар болгон бие даасан санхүүжилттэй болгон өргөжсөн байна. 1970 онд Мал эмнэлэг ариун цэврийн станц, сумдад эмчилгээ тэжээлийн цэг байгуулагдсан байна.
1997-2018 он хүртэл МЭГ нь албаны зохион байгуулалтанд орж аймгийн ХААГ-ийн харъяанд ажил үйлчилгээ эрхэлсэн байна.
2017 оны 12 р сарын 08 –ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль УИХ- аар батлагдаж, 2018 оны 06 сарын 01 ны өдрөөс мөрдөгдөн, 2019 оны 01 сарын 02 –ны өдрөөс Улсад Мал эмнэлгийн ерөнхий газар, аймагт Мал эмнэлгийн газар, суманд мал эмнэлгийн тасаг байгуулагдан шинэ бүтэц зохион байгуулалтаар ажил үйлчилгээ явуулж байна.
Аймгийн мал эмнэлгийн газар нь Захиргаа, санхүүгийн алба, Мал, амьтны эрүүл мэндийн алба, мал эмнэлэг ариун цэврийн лаборатори гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар аймгийн 23 сум, 1 тосгоны мал эмнэлгийн тасаг, сумдын анхан шатны 75 -н хувийн мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг бодлого, чиглэл, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.