Аймгийн Засаг даргын А/122, сумын Засаг даргын 2020 оны 03 дүгээр сарын 16-ны өдрийн А/30 тоот захирамж Ерөнхий сайдын 01, тоот албан даалгавар, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын А/63 дугаар тушаал 02 дугаар удирдамж, 03 дугаар удирдамжыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Их-Ац багийн өвөлжөө, хаваржааны ойр орчим, уст цэг, олон нийтийн зам дагуух бэлчээрээс хорогдсон малын сэг зэмийг цэвэрлэх, устгах ажлыг 04 дүгээр сарын 14-ний өдрөөс, 04 дугаар сарын 18-ныг хүртлэх хугацаанд Мал эмнэлгийн тасаг, баг хариуцсан мал эмнэлэг, багийн засаг дарга, малчдыг татан оролцуулж мэргэжил арга зүйгээр ханган хамтран зохион байгууллаа.
Их-Ац багт нийт 62.0 мянган толгой мал өвөлжиж 2020 оны 04 сарын 08-ны хорогдлын мэдээгээр 4347 толгой мал хорогдсон дүн мэдээ гарсан. Уг судалгааг үндэслэн цаг агаарын хувьд хуурайшилт ихтэй гал алдах эрсдлийг тооцоолон төвлөрсөн сэг ихтэй 3 цэгт хорогдсон малын бүх сэг зэмийг цуглуулах төлөвлөгөө гарган ажиллаа. Багийн хэмжээнд 98 адуу, 157 үхэр, 3032 хонь, 1060 ямаа нийт 4347 сэг зэмийг шатааж булж устгалаа. Мөн Тээл, Цэнгэл, Энх-тал, Талын-Ус багийн малчдын өөрсдийн зохион байгуулалтаар гаднаа устгасан сэг зэмийн мэдээтэй нэгтгэн сумын хэмжээнд 200 адуу, 335 үхэр, 4932 хонь, 2251 ямаа нийт 7718 сэг зэмийг шатааж булж устгалаа.Сэг зэм устгалын хувь сумын хэмжээнд 75,2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Хүн хүч: улсын байцаагч 1, тархварзүйч 1, малын эмч 1, багийн засаг дарга 1, малчин 88 малчин нийт 92 ажиллах хүч оролцсон.
Техник хэрэгсэл: Бага оврийн трактор-3, Ковш-1, ачааны машин-25, мотоцикл 35 ажиллаа
Зардал: Ковшийн шатахуунд 140л түлш, хог тээвэрлэх машинд 55л бензин, 8 л масло сэг зэм шатаахад 85л А-80 бензин,
Ариутгалын арга хэмжээнд: Хлорын шохой 5 шуудай 125кг, суперкилл 5кг, халдвар хамгааллын хувцас 10ш тус тус зарцуулсан.
Уг ажлыг хэрэгжүүлэхэд малчдын оролцоо хариуцлагыг дээшлүүлэх зорилго дэвшүүлж нийт 88 малчин өрхийг сэг зэм устгалын ажилд хамруулж Их-Ац багийн малчин өрх тус бүрээс 5000 төгрөгний хураамж авч нийт 120 өрхөөс 560000 төгрөгийг ковш болон хог ачих машины түлш шатахууны зардлын асуудлыг шийдвэрлэсэн.