ХӨВСГӨЛ АЙМАГТ БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ХАЛДВАРЫН
ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТАЙЛАН
2020.05.05 Мөрөн
Хөвсгөл аймгийн мал сүрэгт шүлхий болон бог малын мялзан өвчний ийлдэс судлалын тандалт явуулах Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторитой гэрээ байгуулж, Бог малын мялзан өвчний халдварын тандалт, судалгааны ажлын удирдамжинд заагдсан Арбулаг, Бүрэнтогтох, Цэцэрлэг, Тариалан суманд хийлээ.
Шинжилгээний хийж буй хэсэг
Үүнд : 1. Арбулаг суманд шинжлэгч их эмч Б. Ганболд, С. Болорчулуун сумын МЭТ
2. Бүрэнтогтох суманд шинжлэгч их эмч С. Болорчулуун МЭТ
3. Цэцэрлэг суманд шинжлэгч их эмч Б. Ганболд, Б. Мягмарсүрэн
4. Тариалан суманд шинжлэгч их эмч Л. Долгорсүрэн, Х. Энхтуяа жолооч А. Батсүрэн, МЭТ-ийхан нарын бүрэлдэхүүнтэйгээр Мал эмнэлгийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус тус ажиллаа.
Тандалт хийхээр сонгогдсон сумын удирдлагуудад албан бичиг болон удирдамжийг танилцуулан мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн байцагч, баг хариуцсан эмч нарыг байлцуулан санамсаргүй түүврийн (Random) программыг ашиглан баг болон малчин өрхийг сонгов. Сонгодсон багийн дарга нартай уулзаж сонгогдсон өрхөд очих маршрут зураглал гаргаж зураглалын дагуу ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал:
1. Бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд 4 сум тус бүрээс 2 баг сонгоно. Баг тус бүрээс 10 малчин өрхийг хамруулж, малчин өрх тус бүрээс санамсаргүй сонголтын аргаар 12 хонь, 12 ямаанаас цусны ийлдсийн дээж авсан.
2. Тандалтанд дээж цуглуулахаар явахдаа тархвар зүйн асуумж, судалгааг бөглөж дээжийн бүртгэл болон газарзүйн байршилыг гар утсанд суурилсан тусгай программ ашиглан бүрэн оруулсан.
3. Дээжний шилний дугаарыг давхардуулахгүйгээр дугаарласан.
4. Ийлдэсийг 24 цагийн дотор арга зүйн дагуу ялган, керио тубэнд хийж хадгалалт, тээвэрлэлтийн горимын дагуу зөөвөрлөсөн.
5. Дээж авахад хэрэглэсэн зүү болон бусад хэрэгсэлийг гадаад орчинд эмх замбараагүй хаяхгүй байх ба нэгдсэн журмаар устгалд оруулсан.
6. Ирсэн дээжийг горимын дагуу хадгалан, тээвэрлэж холбогдох шинжилгээг шинжлэгч эмч нар ЕЛИЗА урвал тавьж гүйцэтгэн хариуг УМЭАЦТЛ –т заагдсан хугацаанд хүргүүлэв.
Цусны дээж авч буй хэсэг
Хөвсгөл аймагт Бог малын мялзан өвчний халдварын тандалтанд сонгогдсон сумын, дээжийн тоо |
|
Аймгийн нэр |
Сумын тоо |
Сумын нэр |
Баг тоо |
Өрх |
Хонь |
Ямаа |
Нийт мал тоо |
Хөвсгөл |
1 |
Арбулаг |
2 |
10 |
12 |
12 |
240 |
2 |
Бүрэнтогтох |
2 |
10 |
12 |
12 |
240 |
|
3 |
Цэцэрлэг |
2 |
10 |
12 |
12 |
240 |
|
4 |
Тариалан |
2 |
10 |
12 |
12 |
240 |
|
|
Талын дүн |
8 |
40 |
480 |
480 |
960 |
2020 ОНЫ БММӨ-НИЙ ДЭЭЖ ЦУГЛУУЛСАН ТОВЧОО
№ |
Сумын нэр |
Багийн нэр |
Өрхийн тоо |
Дээжий тоо /төрөл / |
Нийт мал тоо |
|
Хонь |
Ямаа |
|||||
1 |
Арбулаг |
Хавтага |
5 |
12 |
12 |
120 |
Бэлбулаг |
5 |
12 |
12 |
120 |
||
ДҮН |
10 |
24 |
24 |
240 |
||
2 |
Бүрэнтоготх |
Сангийн далай |
5 |
12 |
12 |
120 |
Бүрэнхаан |
5 |
12 |
12 |
120 |
||
ДҮН |
10 |
24 |
24 |
240 |
||
3 |
Цэцэрлэг |
Дэлгэрхаан |
5 |
12 |
12 |
120 |
Согоот |
5 |
12 |
12 |
120 |
||
ДҮН |
10 |
24 |
24 |
240 |
||
4 |
Тариалан |
Ар тархи |
5 |
12 |
12 |
120 |
Таван толгой |
5 |
12 |
12 |
120 |
||
ДҮН |
10 |
24 |
24 |
240 |
||
НИЙТ ДҮН |
40 |
480 |
480 |
960 |
Дүгнэлт: Хөвсгөл аймгийн 4 сумын 8 багийн 40 малчин өрхийн нийт 960 малаас цусны ийлдсийн дээж цуглуулан шүлхийн тандалт шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн байна. Тандах шинжилгээнд тархвар зүйн асуумжийг дээж цуглуулах явцдаа гар утсанд суурилсан цахим программ (LIMS) ашиглан хот айлаас авах асуумж бөглөж, тухайн малын мэдээлэлийг шивж оруулсан.
Аймгийн түвшинд хийгдсэн ийлдэс судлалын магадлах шинжилгээгээр эерэг үр дүн үзүүлээгүй тул УМЭАЦТЛ-т баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр дээж хүргүүлээгүй болно.
ТАЙЛАН БИЧСЭН: ИЙЛДЭС СУДЛАЛЫН ШИНЖЭЭЧ,
ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Л.ДОЛГОРСҮРЭН